
Хурх тосгоны Соёлын төв нь анх 1982 онд Хэнтий аймгийн ҮЭ-ийн шийдвэрээр САА – н баруун дэнж дээр нэг давхар цагаан байшинд “Ажилчны клуб” нэртэйгээр үүсгэн байгууллагдсан байна
1987 ондЗХУ-ын тусламжаар баригдсан 300 хүний суудал бүхий үзэгчдийн танхим, бүжгийн танхим , уншигчийн танхим бүхий номын сан , кино механикчийн байртай стандартын барилга бүхий Хурхын Сангийн Аж Ахуйн Клуб ашиглалтанд орсон.
Манай соёлын төв нь эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч-нярав, үйлчлэгч-касс гэсэн 5 орон тоотойгоор тосгоны ард иргэд, малчид, тариаланчдад соёл урлагийн цогц үйлчилгээг орон нутгийн онцлогт тохируулан хүргэх зорилго тавин ажиллаж байна.
Нийт уран бүтээлчид 32, урын санд байгаа уран бүтээлийн тоо 20, соёлын биет болон биет бус өвийг өвлөн уламжлагч 35, түүх соёлын үл хөдлөх дурсгалт газар 3 тус тус бүртгэгдсэн байна.
Соёлын төвийн номын сан нь 10 сая төгрөгний 1779 номтой, 20 суудал бүхий уншигчийн танхимтай, жилд дунджаар давхардсан тоогоор уншигчидад 546 номыг олгон ажилладаг.
Аравтын зохион байгуулалттай малчдын бүлгүүдэд түүх соёлын үл хөдлөх дурсгалт 3 газруудыг тосгоны захирагч, БОУБайцаагч, малчин нартай гурвалсан гэрээг байгуулан ажиллаж байна.
Тосгоны байгууллагуудын ажлын үзүүлэлтээр 2013 онд, 2019 онд шилдэг байгууллагаар шалгарсан амжилттай.
2022-10-02 20:39:46