ТАНИЛЦУУЛГА

Атар газар эзэмших 2-р аян улс даяар өрнөж манай аймагт Чандгана, Хурхын  сав газарт 2 атарын САА байгуулах болсон байна. Уул САА-г ЗХУ-т хүч хөрөнгөөр тэдний барилгаар барьж тохижуулсан. Ингээд Хурхын хөндий байгуулах аж ахуй бэлтгэлийг хангуулахаар САА-н өмнөх тзр захиргаа 1981 оны эхээр байгуулж даргаар нь Аймгийн МАХН-ын хороонд зохион байгуулагчаар ажиллаж байсан Гунгааг томилж эвлэлийн илгээлт, МАХН-ын даалгавраар 16-н хүнтэйгээр ирж “Эмгэн хавцал”-д анх нүүж ирж байсан юм. Тэр үед аж ахуйн  төвийн тов гарч тэндээсээ нүүж бага болдогийн өвөрт байрлаж атарын анхны шангаа татжээ.

1982 онд САА-г зохион байгуулах болж түүнийг түшиглэн сум байгуулахаар БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1982 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 272-р зарлиг  гарч сум байгуулахаар аймгийн Ардын депутадын хурлын гүйцэтгэх  захиргааны  зохион байгуулагч Гэндэн, САА-н даргаар томилогдон ирсэн Ч. Чулуунбаатар тус аж ахуйд Засаг захиргааны үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. 1982  оны 12 дугаар сарын 28-нд Ардын депутатын хурлын анхдугаар чуулган чуулж  Гурванбаян гэж сумаа нэрлэж төвөө Жавхлант гэж нэтгэсэн.

2025-03-13 11:49:37

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0