Тэргүүлэх чиглэл

Тосгоныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах стратегийг төлөвлөх, оновчтой бодлого боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулалт хийх, бодлогын хэрэгжилтийн явц байдалд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлж дүгнэх, төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, төрийн албаны стандартыг хангуулах, иргэдэд захиргааны үйлчилгээ үзүүлэх замаар сумын хөгжилд хувь нэмэр оруулах үүргийг Захирагчийн ажилийн алба хүлээнэ.
Тус Захирагчийн Ажилын алба  үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа нь дараах хууль тогтоомжоор зохицуулагдана.

Үүнд:

  1. Монгол  улсын Үндсэн хууль
  2. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль
  3. Төсвийн тухай хууль
  4.  Төрийн албаны тухай хууль
  5. Хөдөлмөрийн тухай хууль
  6.  Бусад хууль тогтоомж Захирагчийн ажилын албаний тэргүүлэх чиглэл нь нийлүүлэх бүтээгдэхүүнтэй нягт уялдаж байх шаардлагатай бөгөөд бүтээгдэхүүнээ тодорхойлоход баримтлах гол чиглэл болно.
2025-12-23 14:33:23